Монгол (Mongolian)

Reports

Tодорхойлол „Семит үндэстнийг эсэргүүцэх үзэл“

Энэхүү удирдамж бүхий баримт бичиг нь семит үндэстнийг эсэргүүцсэн тохиолдлуудыг олж илрүүлэх, баримтжуулах мөн семит үндэстнийг эсэргүүцэх үзлийн эсрэг хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, түүнийгээ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн болно.
 
Тодорхойлол: „Семит үндэстнийг эсэргүүцэх үзэл нь еврей хүмүүсийг үзэх тодорхой нэгэн чиг хандлагыг хэлнэ.  Энэ нь еврей хүмүүсийг үзэн ядах байдлаар илэрхийлэгдэж болно.  Семит үндэстнийг эсэргүүцэх үзэл нь үг болон үйл хөдлөлөөр еврей эсвэл еврей биш этгээд мөн\ эсвэл тэдгээрийн эд зүйлс түүнчлэн еврей нэгдлүүдийн албан газрууд эсвэл шашны байгууллагын эсрэг чиглэгдсэн байдаг.“
 
Үүгээр зогсохгүй еврей хүмүүсийн эвлэл гэж ойлгогддог Израиль улс нь  ч энэхүү халдлагуудын бай болж болох юм. Семит үндэстнийг эсэргүүцсэн үг хэл нь ихэнхи тохиолдолд еврейчүүд хүн төрлөхтний эсрэг чиглэгдсэн хуйвалдаан явуулсан бөгөөд тэд „юмс болж бүтэхгүй байгаа“д буруутай гэсэн зэмлэл бүхий утга агуулдаг байна.  Семит үндэстнийг эсэргүүцэх үзэл нь үг яриа, бичиг, зургаар болон бусад үйл хөдлөлөөр илэрч гардаг бөгөөд мөн энэ үзэл нь муу талын тогтсон хэв шинжтүүдийг хэрэглэж, муу зан чанарын онцлогуудыг еврей хүмүүст тохдог байна. 
 
Семит үндэстнийг эсэргүүцэх үзэл олон нийт дунд, хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд ерөнхий боловсролын сургуулиуд, ажлын байр ба шашны байгууллагуудад илэрч буй сүүлийн үеийн жишээнүүд нь ерөнхий контекстийг тусгасан байдлаар доорх үйл хөдлөлийн хэлбэрүүдийг хамаарна. Гагцхүү эдгээр хэлбрүүдээр жишээнүүд хязгаарлагдахгүй юм.
 
l        Радикал идеологи эсвэл хэт туйлширсан шашны үзлийн нэр дор еврей хүмүүсийг алах эсвэл гэмтээх буюу туслалцаа үзүүлэх эсвэл зөвтгөх уриа гаргах
l        Еврей хүмүүс эсвэл тэдгээрийн эвлэл бүхий хүч, эрх мэдлийн эсрэг ташаа, хүн нэрнээс гаргасан, чөтгөр лугаа тодотгосон эсвэл тогтсон хэв шинжтэй буруушаалтууд – тэр дундаа еврейчүүдийн ерөнцийн хуйвалдааны тухай домог эсвэл хэвлэл мэдээлэл, эдийн засаг, засгийн газар болон бусад нийгмийн байгууламжууд еврейчүүдийн хяналтан дор байдаг тухай домог яриа орно
l        Зарим нэг ганцаарчилсан еврей хүн, ганцаарчилсан групп, тэр байтугай еврей биш хүмүүсийн хйисэн буруу үйлдэлд нийт еврей ард түмнийг буруутгах
l        Дэлхийн хоёрдугаар дайны үеээр еврейчүүдийн эсрэг явагдсан геноцидийн талаарх түүхэн баримтууд, цар хүрээ, механизмууд \хийжүүлсэн тасалгаанууд г.м.\ болон фашист Герман болон түүний дэмжигчид, хамтрагчдын зүгээс зориудын санаатай хийгдсэн г.м. зүйлүүдийг үгүйсгэх
l        Еврей ард түмэн буюу Израиль улс Холокаустыг хэтрүүлж харуулдаг тэр бүү хэл зохиосон гэж зэмлэх
l        Өөрийн харъяалагдах эх орны ашиг сонирхолоос илүү Израиль улс буюу дэлхий даяар зонхилдог гэх еврей үндэстний сонирхолыг дээрд тавьдаг гэж еврей хүмүүсийг зэмлэх
 
Семит үндэстнийг эсэргүүцэх үзлийн Израиль улстай холбоотой жишээнүүд нь ерөнхий контекстийг тусгасан байдлаар доорх үйл хөдлөлийн хэлбэрүүдийг хамаарна. Гагцхүү эдгээр хэлбрүүдээр жишээнүүд нь мөн л хязгаарлагдахгүй юм.
 
l        Еврей ард түмний өөрийгөө захирах эрхийг үгүйсгэх, жишээ нь Израиль улсын оршин тогтнолыг осолтой рассист хэрэг гэж үзэх
l        Израиль улсаас өөр ямар ч ардчилсан орноос шаардаж хүлээдэггүй харьцааг шаардлага болгон тавьж давхар стандартчлалыг хэрэгжүүлэх
l        Израиль улс болон израильчуудыг тодорхойлохдоо уламжлалт семит үндэстнийг эсэргүүцэх үзэлтэй холбоотой бэлэг тэмдгүүд болон дүрс зургууд ашиглах (жишээ нь Христосын аллага болон ёслолт аллагын тухай домогт еврейчүүдийг буруутгах)
l        Орчин цагийн Израиль улсын улс төрийн бодлогыг фашист үндэсний социализмын бодлоготой адилтгах
l        Израиль улсын зүгээс хийж буй алхмуудыг нийт еврей хүмүүсийн хамтын үйл ажиллагаа мэтээр ойлгуулан буруутгах оролдлогууд
 
Гэвч Израиль улсруу чиглэгдсэн бусад улс орнуудынхтай харьцуулахуйц шүүмжлэл бүгдийг  семит үндэстнийг эсэргүүцсэн мэтээр үзэж болохгүй юм.
 
Хууль ёсны дагуу семит үндэстнийг эсэргүүцсэн гэдэг нь тогтоогдсон нөхцөлд семит үндэстнийг эсэргүүцсэн хэрэг болгон нь гэмт хэрэг мөн болно.
 
Гэмт хэрэг нь доорх тохиолдлуудад семит үндэстнийг эсэргүүцсэн гэсэн тодотгол авна. Үүнд дайрч буй тухайн объектыг, хүн буюу эд зүйлс болон барилга байгууламжууд, сургуулиуд, мөргөлийн өрөөнүүд, оршуулгын газрууд г.м., еврейчүүдтэй холбоотойн улмаас сонгон авсан тохиолдолд.
 
Семит үндэстнийг эсэргүүцсэн гадуурхалт нь еврейчүүдэд бусад хүмүүст нээлттэй байдаг аливаа боломж буюу амжилтийг нь олгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх явдлаар илэрхийлэгддэг. Энэхүү гадуурхалт нь олон улс орнуудад хориотой байдаг байна.
(Эх хувь: EUMC)